Монгол улсын хамгийн шилдэгт орох байгууллагуудын танилцуулга, мэдээллийг нэг дороос…

ХААИС-Инженер, технологийн сургууль

Танилцуулга 

 

Түүхийн хуудас сөхвөл БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны 7-р сарын 2-ны өдрийн 293-р тогтоолоор Хөдөө аж ахуйн институтийн харъяанд “МЕХАНИКЖУУЛАХ, ЦАХИЛГААНЖУУЛАХ ФАКУЛЬТЕТ” байгуулах шийдвэр  гарч,  2 трактор, 3 авто-машин, 58 оюутан, 10 хүрэхгүй багштай манай сургуулийн сургалтын үйл ажиллагаагаа эхэлж байсан түүхтэй.

ХАА-ын Яамны 1960 оны 11-р сарын 16 өдрийн 705 тоот тушаалаар манай факультетийн анхны багшаар О.Дорж, С.Гэлэгням нарыг томилж, тус Яамны хэлтсийн дарга, инженер Г. Намсрайд долоо хоногийн ажлын 4 өдөрт нь хичээл заалгах зорилгоор чөлөө олгон,  тэр үед Агрономийн салбарт ЗХУ-аас урилгаар ирсэн мэргэжилтэн Цербаченко, Маньков нараар хичээл заалгах шийдвэр гаргаж байжээ.

 

1961-62 оны хичээлийн жилд “TӨМӨРЛӨГИЙН ТЕХНОЛОГИЙН”,  “ХӨДӨӨ АЖ АХУЙН МАШИНЫ”, “ФИЗИКИЙН” гэсэн 3 тэнхимийг шинээр байгуулж, факультетийн анхны деканаар  О.Жүрмэд, тэнхимийн ууган эрхлэгчээр Л.Цэрэндорж, Л.Пүрэвжал, М.Чойван нарыг тус тус томилон, ЗХУ-аас мэргэжилтэн доцент  Ермаков, ахлах багш Павленко нарын 4 багшийг урьж ирүүлсэн байна.

  Багшлах боловсон хүчний дараагийн залгамж холбоо болох Б.Балдангомбо, Ш. Цэвэгсүрэн, Т.Нигамет Т. Должинсүрэн нар ЗХУ-ын ХААДС-ийг Инженер-механикч мэргэжлээр тус тус дүүргэн, багшаар томилогдсон байна.

Манай сургуулийн ууган төгсөгч Д.Буяндэлгэр, Д.Бадамгарав, Ж.Цэндсүрэн П. Моононшар нар 1964-1965 оны хичээлийн жилд багшаар томилогдсон нь Инженер, технологийн сургууль өөрийн бэлтгэсэн инженерүүдээр багшлах бүрэлдэхүүнээ өргөжүүлэх эхлэл болжээ.

Өдгөөгөөс 60 шахам жилийн тэртээ үүдээ нээж, гал голомтоо бадраан сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлж байсан манай сургууль өнөөдөр 6 тэнхимд 126 профессор багш, ажилтан ажиллагсадтай болж, 2300 гаруй оюутныг бакалавр, магистр, докторын чиглэлээр сурган, 8 хөтөлбөрөөр нийт 3700 гаруй инженер, технологийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэсэн байна.  

 

Түүхэн энэ хугацаанд манай сургуулийн багшлах бүрэлдэхүүнээс профессор Б. Балдангомбо, профессор Т. Нигамет нар гавъяат багшийн эрхэм алдрыг хүртэж, төгсөгчдөөс УИХ гишүүн ба Сайд 1, Аймгийн Засаг дарга 4, Хөдөлмөрийн баатар 8, Гавъяат механикжуулагч, эдийн засагч 12, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан 1, Шинжлэх ухааны доктор 3, Техникийн ухааны доктор 34, Хүндэт профессор 2, Хүндэт доктор 4 зэрэг олон арван урлаг, спортын алдартнууд төрөн гарсан нь бидний бахархах үйлс юм.

ХААИС-ийн үе үеийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн дагуу тус сургууль нь түүхэн замналынхаа өнгөрсөн ба өнөө үед  дараах нэршлээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Үүнд:

1960-1973 он,    Механикжуулалт ба цахилгаанжуулалтын факультет

1973-1982 он,    Агро-механикжуулалтын факультет

1983-1994 он,    Инженер-механикийн факультет

1994-1996 он,    ХАА-ын Техникийн эрдэм шинжилгээ сургалтын хүрээлэн

1996-2001 он,    Инженер-механикийн факультет (ИМФ)

2001-2014 он,    Инженерийн сургууль (ИС)

2014 оноос         Инженер технологийн сургууль (ИТС) 

 

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Инженер, технологийн чиглэлээр сургалт- судалгаа-аж үйлдвэрлэлийг цогц хослуулж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангахуйц чадварлаг мэргэжилтэн бэлтгэх.

АЛСЫН ХАРАА:

Салбарын чиглэлээр Азийн тэргүүлэх их сургуулийн нэг болох.

ҮНЭТ ЗҮЙЛС:

  •  Сургалтын таатай орчин, тохилог нөхцөл
  •  Хүнлэг, ёс зүйтэй, оюунлаг, бүтээлч хамт олон
  •  Сурч боловсрох чин эрмэлзэлтэй, хүнлэг ёс зүйтэй оюутан
  •  Шударга, нээлттэй харилцаа
  •  Хариуцлага хүлээх ёс зүйтэй удирдлага
  •  Ирээдүйг түүчээлэх мэргэжилтэн

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОЙРЫН  ЗОРИЛТУУД:

  • Сургалт, судалгааны материаллаг баазын 60-аас доошгүй хувийг иж бүрэн шинэчлэх
  • Багшлах бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар, судалгааны чадавхийг дээшлүүлэн докторын зэрэгтэй багшийн эзлэх жинг 65-аас доошгүй хувьд хүргэх
  • Олон улсын төвшинд нийцсэн хөтөлбөр, CDIO стандарт, арга зүйн хүрээнд оюутанд чанартай үйлчилгээ үзүүлж төгсөгчдийн ажлын байраар хангагдах дундаж боломжийг 75 –аас доошгүй хувьд хүргэх
  • Магадлан итгэмжлэлийн олон улсын байгууллагаар 1, дотоодын байгууллагаар 3 хөтөлбөрийг тус тус чанарын баталгаажуулалт хийлгэх
  • Орчин үеийн шаардлагад нийцэх эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн дадлагын  бааз шинээр байгуулах
  • Профессорын багийн үйл ажиллагааг дэмжин, судалгаа-аж үйлдвэрлэлийг холбосон энтрепренер судлаач, эрдэмтдийг хүрээг тэлэх

 ХАМТ ОЛНЫ УРИА:

  •  Багш бүр сургуулийн эрхэм зорилгоо дээдэлж, “Мэдлэг бүтээе, Сургалтыг шинэчлэе, Чадвараа хөгжүүлье, Бусдад түгээе”. 

 

 

 

 

Холбоо барих

976- 341554

ХААИС. Инженер технологийн сургууль 17024 Улаанбаатар хот. Хан уул дүүрэг Зайсан.

http://www.engineer.muls.edu.mn

https://engineer.muls.edu.mn/index.php

Фэйсбүүк

Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Инженер Технологийн Сургуулийн  Оюутны зөвлөлийн танилцуулга

Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Инженер Технологийн Сургуулийн оюутны зөвлөл нь Үндсэн хууль, ХААИС-ийн дүрэм, ТББ ийн тухай хууль тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт болон дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.Оюутны зөвлөл нь удирдах зөвлөлийн хурлаар баталгаажсан журмын дагуу өөрийн тамга тэмдэг, үнэмлэх болон уриатайашгийн бус, оюутандаа үйлчилдэг байгууллага юм. Сургуулийнхаа нийт оюутан залуусын эрх ашгийг тууштай хамгаалж, тэдний хөгжил дэвшилд чиглэсэн хөгжлийн олон талт арга хэмжээг зохион байгуулахаас гадна сургуулийн захиргаа болон оюутан залуусын дунд гүүр болсоор өнөөг хүртэл ажиллаж байгаа, шаардлагатай үед бусад албан байгууллагуудтай хамтран ажиллах бүрэн бололцоотой оюутны өөрийн удирдлагын байгууллага юм.

Бидний уриа: Сайн удирдагч байж манлайлья

                      Сайн гүйцэтгэгч байж дагуулья

Оюутны зөвлөлийн эрхэм зорилго

Нийт оюутнуудыг сонгосон мэргэжлээрээ амжилттай суралцах, технологийн салбарт шинэ мэдлэг бүтээх, тэдний эрх ашгийг хамгаалах, мэдлэг ур чадварыг дэмжих, хамт олны дунд төлөвших, өөрийгөө нээн хөгжүүлэхэд санаачлага гарган идэвхтэй шамдан суралцах болон дэлхийн шилдэг оюутнуудтай хөл нийлүүлэн алхахад туслах нэн тэргүүний зорилготой ажилладаг ашгийн бус оюутны өөрийн удирдлагын Төрийн Бус Байгууллага /ТББ/ билээ.

Зорилт

Инженер технологийн сургуулийн удирдлагын үйл ажиллагааг дэмжин ажиллаж нийт оюутан залуусын инженер сэтгэлгээг хөгжүүлэн сургуулийн удирдлагатай оюутнаа холбодог гүүр байх.

Оюутны зөвлөлийн гишүүдийн бүтэц бүрэлдэхүүн

Албан тушаал Овог нэр Эзэмшиж буй мэргэжил Курс Холбоо барих
1. Дарга Ц. Лхагвадулам Мэдээллийн систем 3 99174812
2. Дэд дарга А. Пүрэвдорж Инженер механик 3 99617516
3. Ерөнхий нарийн бичгийн дарга Ж. Энхбилэг Програм хангамж 2 95978434
4. Нарийн бичиг М. Даваажаргал Инженер механик 1 98510081
5. Идэвхитэн гишүүн Б. Түмэнбаяр Инженер механик 2 99632841
6. Идэвхитэн гишүүн Б. Мөнхцэцэг Мэдээллийн систем 1 99303835
7. Идэвхитэн гишүүн Д. Алтангэрэл Мэдээллийн систем 1 89174379
8. Идэвхитэн гишүүн Г. Бат-Оргил Мэдээллийн систем 1 99447539

Үйл ажиллагааны чиглэл:

Оюутны зөвлөл нь дараах үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулсаар байна. Үүнд:

  • Шинэ оюутнуудаа угтан авч сургуультайгаа танилцуулах
  • Шилдэг анги болон манлайлагч оюутанг шалгаруулах
  • Багш нарын хичээл заах аргад ерөнхий хяналт тавьж оюутнуудаа сонсох
  • Оюутны зөвлөлийн үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө гаргах
  • Бусад сургуулийн оюутны зөвлөлтэй хамтран ажиллах, туршлага солилцох

ИТС-ийн оюутны зөвлөлийн уламжлал болгон явуулдаг үйл ажиллагаа

  • Эрдмийн баяр
  • Танилцах үдэшлэг
  • Танилцах өдөрлөг
  • Виза карт захиалга
  • Оюутны үнэмлэх захиалга
  • ИТС-ийн спортын бага наадам
  • ИТС-ийн спортын их наадам
  • Шинэ жилийн баярын цэнгүүн
  • Оюутны хөгжлийн цогц сургалт
  • Цуврал лекц
  • Оюутны эрдэм шинжилгээний бага хурал
  • Урлагийн бага наадам
  • Оюутан залуустай уулзах
  • “Алтан хонх” асуулт хариултын тэмцээн
  • Оюутны холбоотой хамтран ажиллах
Recipes Time ❕ Popular Questions and Answers