Монгол улсын хамгийн шилдэгт орох байгууллагуудын танилцуулга, мэдээллийг нэг дороос…

ХААИС- Мал аж ахуй биотехнологийн сургууль

Танилцуулга 
Эрхэм зорилго 
 
       Шинжлэх ухааны мэдлэгт суурилсан сургалт-судалгаа-инновацийг хослуулан хөгжүүлэх, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, хөрвөх чадвартай мэргэжилтэн, судлаач бэлтгэх.

Алсын хараа

     Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний чиглэлээр дэлхийн жишигт нийцсэн их сургууль болох
Үнэт зүйлс
 
  • Сургалт судалгааны  таатай орчин, мэдлэгт суурилсан инноваци
  • Сургалт судалгааг эрхэмлэсэн оюунлаг бүтээлч, хариуцлагатай, эвсэг  хамт олон
  • Сурч боловсрох, судалгаа шинжилгээ хийх чин  эрмэлзэлтэй, ёс зүйтэй оюутан
  • Дэлхийн чиг хандлага, хөгжлийг эрхэмлэгч зөв удирдлага
  • Хөгжлийг түүчээлэгч мэргэжилтэн
  • Багш оюутны эрдмийн нэгдэл
  • Гадаад ба дотоодын ижил мэргэжлийн их дээд сургуулийн багш, судлаачид
  • Шинжлэх ухаанд суурилсан бизнес эрхлэгч түншүүд

Түүхэн товчоо

  • 1942 онд МУИС, Мал аж ахуйн факультет
  • 1958 онд ХААДС, Зоотехникийн факультет
  • 1999 онд ХААДС, Мал зүй, бүтээгдэхүүн судлалын факультет
  • 2001 онд ХААИС, Мал аж ахуйн менежментийн сургууль
  • 2004 онд ХААИС, Биологийн нөөцийн менежментийн сургууль
  • 2014 онд ХААИС, Мал аж ахуй, биотехнологийн сургууль

Мэндчилгээ

 

21-р зуунд ирээдүйн хөгжлийг авч явах хариуцлагатай үүрэг хүлээж буй тэмүүлэл дүүрэн эрхэм дүү нартайгаа насан туршид эзэмших өөрийн мэргэжилээ сонгох хариуцлагатай чухал мөчид тань мэндчилж байгаадаа туйлын баяртай байна. Манай сургууль эх орныхоо хөгжлийн тулгуур болсон Хөдөө аж ахуйн салбарт шинжлэх ухаанд суурилсан мэргэжлийн өндөр ур чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх эрхэм зорилготойгоор сургалт, судалгаа, боловсролын үйл ажиллагаагаа тогтвортой хэрэгжүүлж байна.

 

Мөн олон улсын төвшний орчин үеийн сургалтын болон судалгааны лаборатори, сургалтын орчинг шинээр бүрдүүлж БНСУ, Франц, БНХАУ, ОХУ, Япон зэрэг орнуудын их, дээд сургуулиудтай хамтын ажиллагааг өргөжүүлэн бэлтгэж буй мэргэжлийн чиглэлээр бакалаврын хос хөтөлбөр, магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулан гадаадад суралцуулж байна.  Манай сургуульд суралцах чин хүсэл эрмэлзэлтэй хэнд ч сургууль маань үргэлж нээлттэй бөгөөд элсэн суралцахыг урьж байна. Эрхэм та бүхний сонголт зөв байж ирээдүйн хөгжлийг хамтдаа бүтээнэ гэдэгт итгэл төгс байна.

 

  Захирал, доктор, дэд профессор О.БААТАРЦОГТ

 

 

 

 

 

 

 

Холбоо барих

Утас: 976-11-341377

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

info@muls.edu.mn, admin@muls.edu.mn

https://asbt.muls.edu.mn/index.php

ХААИС- Мал аж ахуй биотехнологийн сургууль

 

Recipes Time ❕ Popular Questions and Answers