Монгол улсын хамгийн шилдэгт орох байгууллагуудын танилцуулга, мэдээллийг нэг дороос…

ХААИС- Мал эмнэлгийн сургууль

Танилцуулга 

Эрхэм зорилго
Мал эмнэлгийн салбарт сургалт, судалгаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, бизнесийн цогцолбор орчин бүрдүүлж, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэн бэлтгэх
Алсын хараа
Мал эмнэлгийн шинжлэх ухааны чиглэлээр дэлхийн жишигт нийцсэн их сургууль болох
Үнэт зүйлс
• 70 гаруй жилийн түүхийг шингээсэн сургууль
• Сургалт, судалгааны таатай орчин, материаллаг бааз 
• Шударга, нээлттэй, хамтач харилцаа 
• Оюуныг түгээгч эрдэмтэн багш, ажилтан 
• Сурч боловсрох чин хүсэлтэй , оюунлаг, ёс зүйтэй оюутан залуус 
• Ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг эрэлхийлсэн удирдлага 
• Мал сүрэг, нийтийн эрүүл мэндийг хамгаалах чадварлаг мэргэжилтэн

 

МЭНДЧИЛГЭЭ

 

Ерөнхий боловсролын сургуулиа амжилттай төгсч ирээдүйн ажил, амьдралынхаа алсын харааг тодорхойлж буй мянга мянган  төгсөгчиддөө  энэ өдрийн мэнд хүргэе.

Та нарын мөрөөдөл, өөртөө тавьсан зорилго ирээдүйнхээ мэргэжлийг зөв сонгохоос хамаарах бөгөөд шинэ үеийн иргэн таны сайн ажиллаж, сайхан амьдрах, эх орны хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулах боломжийг биелүүлэхэд манай сургуулийн хамт олон бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллах болно.

 

 

Сайн багш хөгжлийн эх үндэс гэдэг, үндэсний хөгжлийн эх сурвалж болсон боловсролтой, ёс заншлаа дээдэлж, эх орон, сонгосон мэргэжлээрээ бахархдаг, иргэншсэн, төлөвшсөн мэргэжилтэн болгох хариуцлагатай үүргийг манай эрдэмтэн багш, ажилтан нар гүйцэтгэнэ. “Хүний эмч хүнийг эмчилдэг бол, малын эмч хүн төрөлхтнийг эмчилдэг” гэж нэгэн нэрт эрдэмтэн хэлсэн байдаг. Мал аж ахуйн салбарыг дэлхийд өрсөлдөх чадвартай болгох, хүн, мал, амьтны эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалах үүргийг биелүүлдэг өргөн мэдлэг, нарийн ур чадвар шаардсан малын эмч хэмээх нэр хүндтэй, сайхан мэргэжил сонгосон охид, хөвгүүд та бүхэнд талархаж байна.

 

 

                                                               Хүндэтгэсэн

Мал эмнэлгийн сургуулийн захирал, доктор, профессор  А.Гомбожав

 

 

Холбоо барих

976-11-341377

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

info@muls.edu.mn, admin@muls.edu.mn

www.veterinary.muls.edu.mn

Фэйсбүүк

ХААИС- Мал эмнэлгийн сургууль

ХААИС- Мал эмнэлгийн сургууль

 

Recipes Time ❕ Popular Questions and Answers